Иран улс энэ оны гуравдугаар сараас бараг 2,5  дахин балтан хамгаалахынхаа зардлыг нэмнэ.  Энэ тухай  Лалын БНИУ-ын ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад мэдэгдэв.  Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж байгаагаар Өрнөдийн орнуудын болон Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа нь  илүү бодит болж байна.

АНУ болон түүний холбоотнууд  Персийн буланд цэрэг,  техникийн хүчээ үргэлжлүүлэн буулгасаар байна.  Америкчууд Катарт бөмбөгдөгч онгоцны бүхэл бүтэн эскадрилийг  байрлуулаад байна.  Америкийн зэвсэгт хүчний цэргийн бааз байрладаг  Оманы Масира арал дээр  цэргийнхэн ирсээр байна.

Израильд ПДХС-ийг шалгахаар ирээд байгаа АНУ-ын арав гаруй мянган цэргүүд   Израильд байна.  Энэтхэгийн далайн Диего Гарсия америкийн цэргийн баазад хэдэн зуун  хүнд бөмбөг авчирсны дээр Персийн буланд америкийн нисэх онгоц тээгч хоёр гавшгай хөлөг манаанд гарч байна.  Франц, Их Британи бүс нутагт цэргийн хүчээ буулгасаар л байна.

Эдгээр үйл ажиллагаанууд нь өрнөдийн орнуудын Ираны эсрэг хүч хэрэглэхэд бэлэн  байгааг гэрчилж байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Дружиловский тэмдэглээд «Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй юм.  Хэрэв өмнө  нь Афганистан, Ирак, Ливи байгаагүй бол үүнд эргэлзэж болох байлаа.

Харин одоо бол АНУ цэргийн салбарын ажиллагааг гартаа оруулж чадлаа гэж мэдрэх болж   асуудлын гол Иранд бусад орнуудад байсан  “тавдугаар колони” байхгүй гэдэгт оршиж байгаа юм. Америктэй хамт дэглэмийг устгах хүмүүс байхгүй бол  бөмбөгдөлтүүд юу ч өгөхгүй.  Энд америкийн хоолойд яс болон тээглэж байгаа тэр дэглэмийг устгах нь зөвхөн санаа төдий л байх юм даа» гэлээ.

Нөгөөтэйгүүр, Израилийн тагнуулын удирдагчдын мэдэгдэж буйгаар, Иранд 4 бөмбөг бэлтгэх зорилготой  уран байгаа ажээ.   Ийм маягийн мэдээллүүд нь болзошгүй  цэргийн дайралтаас сэрэмжилж байгаа юм гэж Дорно-дахины  хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников  “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм.

«Байдал маш аюултай байна. Израиль, АНУ  Ираны эсрэг дайн эхлэж болох маш том   байдал нөхцөл үүсээд байна.  Гэхдээ энэ нь зөвхөн болзошгүй л юм. Яагаад гэвэл АНУ-д ерөнхийлөгчийн  сонгуулийн  өмнөх идэвхитэй үе эхлээд байгаа. Ерөнхийлөгч Барак Обама Ирак, Афганистаны асуудлууд дуусгавар болоогүй байхад  дахин   мөргөлдөөнд орооцолдож эрсдэл хүлээхгүй л болов уу. Гэхдээ Иран  Израилийн хувьд занлахийлж байна. Тэд асуудлыг шийдвэрлъе гээд   санал нэгдэж болох л юм.  Энэ нь бүс нутгийн ээлжит мөргөлдөөнийг сунжруулж олон улсын тогтвортой байдалд заналхийлж байгаа хэрэг юм» гэж Владимир Сотников хэллээ.

Энэ бүхэн нь хий хоосон мэт санагдаж байгаа ч гэсэн. Цэргийн шинэ мөргөлдөөнөөс зайлсхийх боломж бас бий .