Өрнөдийн орнууд Ираныг шахалтанд оруулж байгаа нь дэлхийн эрчим хүчний  зах зээл дээр нөлөөлж байгаа төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээх явцад нэмэлт тодорхой бус байдлын хүчин зүйлүүдийг бий болгож байна.  Энэ тухай өнөөдөр  хятадын КН -ын төв хэвлэл “Жэнминь жибао” сонины редакцийн нийтлэлд дурьджээ.

“Дэлхийн эдийн засаг нь сэргэлтийн хүнд процессыг туулж байгаа өнөө үед бүх орнуудын гол зорилго бол үүнийг эрүүлжүүлэхэд саад болж байгаа тодорхой бус байдлуудын хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авахад  оршиж байна.  “Гэтэл –сүүлийн үед тодорхой бус байдлын хамгийн том хүчин зүйл нь АНУ болон Ираны хоорондын харилцаа эрс  хурцадсанаас гарч байна” гэж  нийтлэлд дурьджээ.  “Энэ бүгд нь   дэлхийн эрчим хүчний зах зээл дээр нөлөөлж байгаа төдийгүй  дэлхийн эдийн засгийг сэргээхэд  ч сөргөөр нөлөөлөх юм”.  

Өрнөдийнхний Ираны нефтийн салбарын эсрэг хоригийн тухай сонинд бичихдээ, эдгээр арга хэмжээнүүд нь нефтийн үнэ  нэмэгдэх шинж тэмдэгүүд бий болоход  аль хэдийнэ хүргээд байгаа бөгөөд энэ нь “хүчтэй үр дагаварт хүргэх болно “гэж  онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн өрнөдийн орнууд хоригийн дэгийг чангатгасан тохиолдолд, Ормузын хоолойг хаах  ираны нэг бус удаагийн   заналхийлэлийн  үр дагаваруудын талаар   уг өгүүлэлийг зохиогчид сэрэмжлүүлж байна.

“Одоогийн  хүнд байдалд холбогдох талуудад  уужим сэтгэж, тэвчээртэй байж, байдлыг газар авахуулахгүй  байх шаардлагатайг  ”- сонин тэмдэглэжээ.   Яриа хэлэлцээрийг сэргээх Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулахад төдийгүй, дэлхийн эдийн засгийн тодорхой бус  байдлын хүчин  зүйлүүдийг  арилгахын тулд чухал хариуцлагатай арга хэмжээ хэрэгтэй  юм. “