Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн  Сейф аль-Исламын хэргийг шүүхээр шийдвэрлэх явцдаа Олон улсын шүүх пүрэв гаригт  Каддафийн охин  Аишатай хамтарч ажиллахаас татгалзлаа.  Энэ тухай Франс пресс агентлаг шүүхийн шийдвэрээс иш татан уламжлав.  Лхагва гаригт Каддафийн охин шүүхийн  “шудрага үнэнийг ” хангах үүднээс  ахынхаа шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан юм. Аиша  шүүхэд ливийн эрх баригчид жинхэн шудрага шүүх ажиллагаа явуулахыг хүсч  байна уу, үгүй юу гэдгийг тогтоох мэдээллийг дамжуулахаар төлөвлөж байжээ. Сейф аль-Ислам нь 2011 оны 11-р сард Ливийн Үндэсний шилжилтийн үеийн зөвлөлийн цэргүүдэд Нигерийн хилээр гарах гэж байгаад баривчлагдсан юм.