Баасан гаригийн өглөө Иран сансрын “Навид” шинэ хиймэл дагуулаа  тойрог замд амжилттай орууллаа гэж ираны англи хэлний  Press TV суваг мэдээлжээ. Телевизийн сувгийн мэдээлснээр, хиймэл дагуулыг ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын  зарлигын  дагуу хөөргөжээ. Хиймэл дагуул  ямар төрлийн болох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн 6-р сард Исламын БНИУ -ын  сансрын “Рассад-1” /”Ажиглалт”/ хиймэл дагуул  хөөргөх тухайгаа мэдэгдэж байсан юм.  Ираны сансрын агентлагийн тэргүүн Хамид Фазелийн мэдэгдснээр, тойрог замын хиймэл дагуулын   өндөр нь 250-370 метр ажээ.  Дэлхийн гадаргуугын зургийг авах нь түүний  зорилгуудын  нэг ажээ. Ираны сансрын хөтөлбөр нь  судалгаа шинжилгээний материал цуглуулах зорилгоор анх 2008 оны 2-р сард хөөргөсөн үндэсний “Кавошгар-1” пуужингийн туршилтаас эхэлсэн юм.