З-р сарын 4-нд явагдах Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд зориулан энэ өдөр сонгуулийн аль ч хэсгийн бичлэгийг шууд харж болох  дүрс бичлэгийн сайтыг нээж байна. Порталыг өнөөдөр москвагийн цагаар 16:00 цагт нээх юм. Сонгуулийн өдөр дүрс бичлэгтэй танилцахын тулд иргэд webvybory2012.ru сайтанд 3-р сарын 3 ны дотор  бүртгүүлж, сонгуулийн хэсгээ сонгосон  байх ёстой юм.     Үүнийг мэргэжилтэнүүд тайлбарлахдаа, сувгийн холбооны ачааллыг тооцож хувиарилахын тулд хийж байгаа гэжээ.  Дүрс бичлэгийн мониторингийн систем нь 91400 хэсгийн комиссийг хамарч байгаа төдийгүй, тэдгээрийн бүтээмж нь 25 сая хэрэглэгчид холбогдох боломжийг нээж байгаа аж.