Маррокийн бэлтгэсэн тогтоолын төсөлд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  засгийн эрхийг  шилжүүлэхийг уриалсаныг НҮБ –ын АЗ хаслаа гэж  баасан гаригт Интерфакс агентлаг мэдээлжээ. Агентлагийн уламжилснаар,энэ нь  НҮБ-ын дэргэдэх Орос улсын  байнгын төлөөлөгч Виталий Чуркины хүсэлтээр хийгджээ. РИА Новости агентлагийн уламжилж байгаагаар НҮБ-ын АЗ  пүрэв гаригт сирийн цус асгаруулсан дайныг зогссохыг шаардсан тогтоолын төслийг  зөвшөөрчээ. Гэхдээ уг баримт бичгийг  санал хураахын өмнө  АЗ-ийн орнуудын  нийслэл рүү  батлуулахаар илгээх ёстой аж. НҮБ ын дэргэдэх АНУ ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсийн ярьснаар,  уг баримт бичгийн зарим нэг томъёоллуудыг Орос улсад нийцүүлэх үүднээс нилээд зөөлрүүлсэн гэжээ. Шинэ тогтоолд АОЛ-ийн санал болгосон   Асадыг засгийн эрхийг шилжүүлэхийг илт  шаардсан уриалга үгүй, гэхдээ ийм  төлөвлөгөө нь тус улсад дэглэм солигдоход хүргэнэ гэж   Москва үзэж байна.

Орос улсын эдгээр эсэргүүцлүүдийг үл хайхран, тогтоолын төслийн эцсийн уншилт бэлэн болж, ойрын үед нийслэлд хүргэгдэх аж.  Би-би-си-гийн тайлбарлаж байгаагаар уг баримт бичгийг нийслэлд зөвшилцүүлэхээр “цэнхэр өнгөтэй” хэвлэжээ. Энэ нь ямарч улс 24 цагийн дотор өөрчлөлт хийхийг шаардах эрхгүй,  тогтоолыг санал хураалтанд өргөн барих юм.