Индейчүүд Америк тивд Оросын Алтайн хязгаараас иржээ. Энэ шуугиан тарьсан мэдээлэл нь  орос, америкийн  эрдэмтдийн  хамтын судалгааны үр дүнд дүнгээс улбаатай аж. Мэргэжилтэнүүд алтайчуудад  генетикийн судалгаа явуулж, түүгээрээ АНУ-ын ууган иргэд тэдний  холын төрлүүд болохыг нотложээ.

Шинэ ертөнцид хүн суурьших болсон асуудал аль эртнээс хүн төрөлхтөнд  сонирхолтой байдаг юм. Анхны судлагаа бүр 19-р зуунд явагдаж байжээ. Ази, Америкийн хоорондын  хоолойгоор мөстөлтийн үед хүн болон амьтад ийшээ ирж байсныг эрдэмтэд тогтоожээ.  Энэ бүгд нь хэрхэн  яаж, хаанаас гарсан бол? Хүмүүс ямар замаар шилжин суурьшиж байсан бол?   Эдгээр болон бусад асуултуудын хариуг нилээд хожим генетикчдын  ажлын үр дүнд шинжлэх ухаан нь олж авчээ. Оросын ШУА-ийн  Сибирийн эсийн болон генетикийн хүрээлэнгийн   мэргэжилтэн  Людмила Осипова  хэлэхдээ

«Манай хүрээлэнд Сибирийн цагаан толбыг бөглөх  генетикийн судалгаа эхлээд байна. 90-ээд оны эхээр бид хол тасарч  Алтай өөртөө маш их нууц хадгалж байна гэдгийг ойлгож байсан юм. Цогцолбор судалгаа, шинжилгээ явуулсны дүнд бүс нутагт эрт  амьдарч байсан хүмүүсийн мөрийг олж, тэдний генетикийн мэдээллийн санг хадгалах боломжтой болсон юм.  Бид Алтайн БНУ- ын ардуудыг идэвхитэй судалж эхэлсэн юм. Эхлээд бие даан судалсан, дараа нь   гадаадын эрдэмтдийг татан оролцуулсан юм» гэлээ.

2003 онд Эсийн болон генетикийн хүрээлэн АНУ-ын Пенсильваны их сургуулийн профессор Теодор Шуррын хамт экспедиц зохион байгуулсан юм. Үүгээр Алтайн өмнө, хойд зүгийн оршин суугчдыг судлаж үзсэн юм.  Казахстан, Хятад, Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс болон индейчүүдийн зарим омгуудын  төлөөлөгчдөөс цуглуулсан ДНК-гийн шинжилгээг генетикийн материалтай харьцуулж үзсэн юм. Тэгтэл хосгүй  үр дүн гарсан юм.

Эхээс болон эцгээс хүүхдэд дамжигддаг эсүүдийг эрдэмтэд тогтоож чадсан юм.    Тэд Алтайн өмнө хэсэгт, хойдоос ялгаатай нь   индейчүүдтэй  илүү ойр төрөл байна гэдгийг тогтоожээ.  Шуугиан тарьсан судалгааны дүнг америкчууд хоёр хоногийн өмнө  америкийн American Journal of Human Genetics сэтгүүл нийтэлжээ.  Гэхдээ эдгээр дүнг оросын эрдэмтдийн оролцоогүй гаргах боломжгүй байсан юм гэж Людмила Осипова ярьж байна.

«Генетикийг дэлгэрэнгүй судлах үед  хамгийн чухал нь  суурийг тавих нв эрхэм байдаг. Хамгийн гол  нь  угсаатны хувьд илүү цэвэр тодорхой угсаатны төлөөлөгчид байх ёстой юм. Бид олон удаагийн экспедицийн үйл ажиллагаагаар энэ бүх материалуудыг цуглуулсан. Тэдгээрээс бид судалгаандаа маш нарийн ашигласан. Эхийн шугамаар болон эцгийн шугамаар төрлийн холбоогүйг  нь авах ёстой байлаа.  Яагаад гэвэл эхийн шугамаар явсан судалгаа бүр эх рүү, өөрөөр хэлбэл, Евад хүргэнэ. Харин Y –хромосом нь /эр эс/ Адамд хүргэнэ.  Тэгээд энэхүү  үндэсийг бид бий болгосон юм» гэж Людмила Осипова хэллээ.

 Америкийн эрдэмтэд эд эсийн өөрчлөлтийн цаг хугацааг тооцон үзээд  индейчүүдийг алтайн ах дүү нараас 13-15 мянган жилийн өмнө  салж явсан  гэсэн дүгнэлтэнд хүрчээ.  “Индейчүүдийн үндэс”-ийг хайх ажил  Монгол улсад  явагдаж  байгаа, гэхдээ  тэд хараахан эсрэг үр дүнд хүрээгүй байгаа юм. Одоогийн байдлаар тэдний мөр олдсон газар зүйн цэг Сибирь болоод байна.