Орос улс Twitter ашиглагчдынхаа тоогоор болон түүнийгээ идэвхитэй ашиглаж байгаа байдлаараа дэлхийд 20 байранд орж байна.Энэ тухай  францын судалгааны Semiocast компаний нийтлэсэн  илтгэл дээр дурьджээ. Микроблогоор  оросын 5 сая орчим иргэд үйлчлүүлдэг аж.  Орос улс микроблогийн идэвхитэй  үйлчилгээгээр Их Британи, Мексик, Колумбитай долдугаар байрыг хувдаг байна. Нийтдээ дэлхийд 380 гаруй сая Twitter ашиглагчид байдаг юм. Үүнд маргаангүй тэргүүлэгчээр АНУ ордог бөгөөд 100 сая гаруй аккаунт байдаг юм.Сүлжээний системийн хамгийн идэвхитэй ашиглагчид нь Нидерландын иргэд юм.