Сталинградын тулалдаанд ялалт  байгуулсаны 69 жилийн ойг өнөөдөр Орос улсад тэмдэглэж байна. 1943 оны 2-р сард ширүүн байлдаан зургаан сар үргэлжлэсний дараа Ижил мөрний адагт гитлерийн Германы цэргийн эсрэг зөвлөлтийн цэргийн давшилт дуусав. Зөвлөлтийн 1,1 сая цэрэг офицер болон 1500 орчим танк,1350 нисэх онгоц Сталинград орчмын цэргийн ажиллагаанд оролцсон юм. Хүнд байлдааны явцад дайсны бүлгийг хоёр хэсэгт хувааж устгасан байна. Дайсны бараг 1,5 сая  хүн амь үрэгдэж, шархдаж, олзлогдсон билээ. Гитлер Сталинград орчимд ялагдсныхаа дараа Германид анх удаа гурван өдрийн гашуудал зарлажээ. Зөвлөлтийн цэргийн эрэлхэг зоригийн ачаар мөн тулаанд байгуулсан ялалт дэлхийн 2-р дайны явцад эргэлт гаргав.  Оросын нийслэлд Нэр нь тодроогүй цэргийн булш, «Баатар хот Сталинград» дурсгалын тэмдэг бухий хөшөө ба маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Дараа нь Москвад засгийн газрын ордонд ахмадуудыг ёслон хүндэтгэлээ. Мөн ахмадууд залуучуудтай уулзав.