Олон улсын ажиглагчид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд мониторинг хийж эхэллээ. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуровын мэдээлснээр бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллага,хүний эрхийн товчоо болон ТУХН-ийн 69 ажиглагч  3-р сард болох еренхийлегчийн сонгуулийн явцыг ажиглах юм. Нийт олон улсын 600 орчим ажиглагч  сонгуульд ирнэ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд болно.