Египетийн улс төрийн янз бүрийн хүчин болон залуучуудын ба олон нийтийн хөдөлгөөний төлөөлөгчид  Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд эмгэнэлт хэрэг явдал болсонтой холбогдуулан Камаль аль-Ганзур тэргүүтэй засгийн газарт үл итгэх шийдвэр гаргахыг парламентаас шаардав. «Аль-Ахрам» сонины  Интернет порталоос мэдээлснээр урьд шөнө тэд Каирт яаралтай хуралдаан хийлгэв.  «Аль-Вафд» либерал намын тэргүүн ас-Сейиди аль-Бадави хуралдааныг даргласан байна. Уулзалтад оролцогчид ерөнхийлөгчийг сонгох үйл явцыг хурдасгах, засгийн эрхийг иргэний байгууллагуудад шилжүүлэх зорилгоор цэргийн удирдлагад шахалт үзүүлэхийг  парламентаас шаардав. Өчигдөр Порт-Саидын цэнгэлдэх хурээлэнд  Каирын»Аль-Ахли», орон нутгийн «Аль-Масри» багуудын хөл бөмбөгийн тоглолтын дараа  үүссэн зодоон шахалдаанд 74 хун амь үрэгдэж, 1000 орчим хүн бэртэв. Цагдаа нар үймээн дэгдээсэн 47 хүнийг саатуулжээ. Египетэд гурван өдрийн гашуудал зарлав. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгнэл илэрхийлэв.

Гэрэл зураг