Монголын гадаадтай  соёлын харилцааны нийгэмлэг анх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн уралдаан

Энэ жил Монголын гадаадтай соёлоор  харилцах  анхны нийгэмлэгийн  65 жилийн  ойг 5-р сард  ёслон тэмдэглэнэ. Энэ олон нийтийн байгууллага  монголын иргэдийн дунд  их ойд зориулан уралдаан зарлаж байна. Энэхүү уралдааныг  зохион явуулахад “Оросын дуу хоолой” радио станц өөрийн найз нөхөддөө болон түншүүддээ мэдээллийн дэмжлэг үзүүлж байгаа юм.  

Уралдааныг зохион байгуулагчид  оролцох хүсэлтэй бүх хүмүүст дөрвөн асуултанд хариулахыг санал болгож байна. Уралдааны хариуг 5-р сарын 15-ны дотор дараах хаягаар ирүүлэхийг та бүхнээс хүсье:

         Улаанбаатар хот 210644

         Энх тайвны өргөн чөлөө,

Найрамдлын Ордон, 306 тоот өрөө

Уралдаанд ялагчдыг Монголын  гадаадтай соёлоор  харилцах нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулах болно.  

Харин уралдаанд оролцох хүсэлтэй иргэд дараах асуултанд хариулна уу.

Асуулт: Гадаадтай найрамдал, соёлоор харилцах монголын анхны нийгэмлэг “МОКС” хэдэн оны хэдэн сарын хэдэнд    байгуулагдсан бэ?

Хоёрдахь асуулт: «МОКС» хэмээх товчилсон нэрийг задлан бүтнээр нь бичнэ үү? «МОКС»-ын анхны дарга нь хэн байсан бэ?

Гуравдахь асуулт: «МОКС»-ын залгамж байгууллага   Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг ямар үүрэг, зорилттой ажиллаж  байсан бэ?

Дөрөвдүгээр асуулт: Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн залгамж байгууллага болох одооогийн Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн талаар Та юу  мэдэх вэ?

Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлээс зохиогдож байгаа энэ уралдаанд “Оросын дуу хоолой” радио мэдээллийн дэмжлэг үзүүлнэ.

Хэрэв Танд ямар нэгэн асуух зүйл  гарвал Улаанбаатрын утсаар: 32-14-65 холбоо бариарай.

Уралдааны хариултыг 5-р сарын 15 -ны дотор  хүлээн авна.

         Та бүхэнд амжилт хүсье!