Нэр хүнд, боловсролын чанараар Орос улсад хоёрт ордог  Санкт-Петербургийн улсын их сургуульд «Балтын шинжлэх ухааны-инженерийн тэмцээн» 8 дахь удаагаа явагдаж байна. Энэ нь Бүх оросын сурагчдын  шинжлэх ухааны нээлтийн жил дутмын яармаг билээ.

Тэмцээн бол жил бур АНУ-д болдог Intel ISEF сурагчдын уран бүтээлийн дэлхийн  шинжлэх ухааны  хамгийн нэр хүндтэй тэмцээний  оросын шалгаруулах үе юм. Дэлхийн тэмцээний зорилго авьяаслаг залуу эрдэмтэдийг  илрүүлэн дэмжих, хавсрага ба тулгуур ШУ-ны салбарт судалгааг ахиулах, техникийн уран бүтээлд анхаарал хандуулахад оршино. Дэлхийн 40 орны 2000 гаруй төлөөлөгч түүнд байнга оролцдог. Тэмцээн өндөр нэр хүндтэй. Тухайн үед Нобелийн шагнал хүртсэн 20 гаруй эрдэмтэн энэхүү тэмцээнд түрүүлж байжээ.

Оросын сурагчид Intel ISEF  тэмцээнд нэг бус удаа түрүүлсэн юм. Жишээ нь өнгөрсөн онд оросын Гажи Османов 2 дахь шагнал хүртжээ. Түүнийг Нобелийн бага шагнал гэдэг.  Нарны системийн жижиг гаригийг түүний нэрээр нэрлэв.

Гэвч сурагчид урьдаар  «Балтын ШУ-инженерийн тэмцээнийг» давах ёстой. Тэд математик, хавсрага математик, программ, компьютерийн технологи, онолын ба туршилтын физик, биологи, хими, техник, түүхийн  салбарын бүтээлүүдээ шалгаруулна.Балтын шинжлэх ухааны-инженерийн тэмцээн анх удаа 2005 оны 2-р сард болжээ. Одоо 8 дахь удаагаа явагдаж байна.

Оросын бүх өнцөг булан болон Белорус,Украины 300 гаруй сурагч  шинжлэх ухааны ололтын оросын энэ оны яармагт оролцоно. Тэд байгалийн ухаан, түүх, математик физикийн хүрээнд  биеэ дааж хийсэн 269 судалгаагаа шалгаруулах юм. Оролцогчид бүтээлээ хамгаална. Тэд судалгаа нь шинжлэх ухааны нээлтийн шинж чанартай байгаа хийгээд асуудлыг шийдвэрлэх практик ач холбогдолтой  шинэ арга барилыг олсоноо батлах ёстой. Энэ тэмцээнд түрүүлэгчид Intel ISEF-т оролцож амжилт гаргаж болзошгүй.