Сүүлийн судалгаа шинжилгээний  дүнгээр  Орос улс гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү  татах таван оронд оржээ. Оросын тэргүүлэх зэргийн  шинжээчид “Оросын дуу хоолой” радио компанид өгсөн ярилцлагадаа  тус улсын хамгийн ирээдүйтэй бүс нутгуудыг нэрлэв.

Оросын гадаадын хөрөнгө оруулалт нь  хоёр хуваагдадаг: хэрэглээний болон олборлолтын гэж.  Агентлагуудын судалгаанаар   нефть-хийн салбартай холбоотой бүс нутгууд тэргүүлж буйг харуулж байна.  Тийшээ гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь орж байна. Нүүрс ус төрөгчийн  эрэлт хэрэгцээ  өсөн нэмэгдэж байгаад орон нутгийн эрх баригчид уян хатан бодлого  явуулж буй нь туйлын зөв гэж шинжээч Виталий Крюков үзээд

«Эрчим хүчний дамжуулалтын үнэ  нэмэгдэж байгаатай холбогдон   их хэмжээний  нефть, хий олборлодог бүс нутгууд маш  эрэлт хэрэгцээтэй болж байна. Энэ бол Башкортостан, Татарстан юм. Татарт  их хэмжээний битум агуулсан нефть олборлох төсөл ойрын хэдэн жил маш их сонирхол  татах болно. Засгийн газраас нэмэлт  татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна» гэлээ.

Түүнчлэн, Сибирьт болон Умар туйлд занар  агуулсан нефть олборлох тухай төслийг боловсруулж байна.  Бусад бүс нутгуудын дунд Тюмени муж, Ненец, Ханты-Мансийск автономит тойргууд оржээ.

Хөгжилт дэд бүтэцтэй уламжлалт нефть-хийн  мужуудаас гадна Москва, Санкт-Петербург, Калининград хотууд нь  гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна гэж шинжээч  Антон Сафонов тэмдэглээд «Чухам тэнд хангаллтай их  тооны технопарк болон шинэтгэлийн үйлдвэрлэлд зориулсан бүсүүд бий юм. Байгууллагуудын эдийн засгийн ийм маягийн хамтын ажиллагаа нь оролцогчдын  үйл ажиллагааг илүү ашигтай болон  үр дүнтэй болгож байгаа юм» гэлээ.

Хэрэглээний салбарын  бүс нутгуудын дунд автомашин үйлдвэрлэлээрээ нэрд гарсан Калуга, Самар мужуудыг  шинжээчид тодорхойлжээ.  Урал төмөрлөгийн хөрөнгө оруулагчдын хувьд  сонирхолыг нь их татаж байдаг бол манай улсын  өмнөд хэсэг – хөдөө аж ахуйгаараа татдаг юм.  Түүнчлэн, шинжээчид хөрөнгө оруулалт нийгмийн салбар руу орж байгааг тэмдэглэж байна. Энэ бол барилга болон эрчимхүчний хэмнэлт юм.

Хөрөнгө оруулагч бүс нутгийг сонгохдоо юуны өмнө оруулсан хөрөнгө мөнгө алдагдахгүй гэдгийг гол болгодог байна. Энэ бол бас нэг шалгуур юм.