АНУ, Их Британи, Франц улсууд цэргээ Персийн булан руу татан оруулж байна. Тэгснээрээ холбоотнууд Иран улстай байлдан дайтахад бэлдэж байна гэж шинжээчид үзэж байна. Энэ зуны эхээр анхны цохилт өгөх байх гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн учрыг сайн мэдэх төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжилжээ.

Ирээд байгаа мэдээнүүдээс үзэхэд холбоотнуудын цэрэг Ормузын хоолойгоос өмнө орших оманы Масира аралд  байрлаж байна. АНУ-ын Цэргийн нисэх хүчний бааз тэнд оршдог. Түүнээс гадна Израиль, Кувейт дахь АНУ-ын цэргийн бүлгүүдийг нэмэгдүүлж байна. Мөн Их Британи, Францын цэргүүдийг Саудын Арави ба Арабын нэгдсэн Эмират улсад татан шилжүүлж байна.Цөмийн хөтөлбөр нь өрнөдийн орнуудыг түгшүүлж, дүргүйцэл төрүүлсэн Иран улс л тэдний гол зорилго болжээ.

Сүүлийн үед нефть Персийн булангийн орнуудаас дэлхийн зах зээлд тээвэрлэж гаргах гол зам - Ормузын хоолой  шууд сөргөлдөж эхлэх шалтгаан болсон. Энэ замыг хаана гэж Тегеран айлган сүрдүүлсэн байна.Тэгсэн цагт холбоотнууд цохилт өгөх санаатай байна. Нөгөө талаас дээр дурдсан орнуудын нэг нь ч одоо дайн хийхэд бэлэн болоогүй гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сажин үзэж байна.

«Одоо мөргөлдөөнд татагдан оролцож болзошгүй орнуудын дотоод улс төрийн байдал нэлээд хүндрэв. АНУ-д ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө сонгуулийн өмнөх өрсөлдөөн эхэллээ. Удахгүй Францид ч ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Ер нь дайн хийх биш эдийн засгийн асуудал л Европт давамгайлж байна. 3-р сарын 2-нд Иран улсад  маш чухал парламентын сонгууль, 2013 оны зун ерөнхийлөгчийн сонгууль болох юм» гэж Владимир Сажин хэллээ.

 Гэвч цэргийн хүчин Персийн булангийн хавьд бөөгнөрсөн явдал байдлыг тэсрэх аюултай болгож байна. Дөнгөж ганц удаа санамсаргүй хийх буудлага хоёр талыг гал нээхэд хүргэж мэднэ.

 Холбоотнуудын цэргийг Персийн буланд татан шилжүүлж, байдлыг хурцатгах хэрэг явдал Тегераны олон улсын янз бүрийн байгууллагуудтай хийж буй  хэлэлцээг тасалдуулан зогсоож болзошгүй. Олонхи улс түүний дотор Орос улс хүч хэрэглэх ажиллагаа болон хориг ираны асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй хэмээн үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдээд

 «АЗ-д ираны сэдэв ба тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах гэсэн оролдлого шавхагдаж дууссан шиг байна. «Зургаан зуучийн» Ирантай хийх хэлэлцээнд л буурьтай хандах хэрэгтэй. Түүнчлэн МАГАТЭ ба Ираны хоорондын хэлэлцээнд гойд анхаарал тавьбал зохино. Хэлэлцээ найдвар төрүүлэм шинж чанартай болсон. МАГАТЭ-гийн төлөөлөгчид одоо Иранд байгаа зургаан зуучийн Ираны төлөөлөгчидтэй  хийх уулзалтыг зохион байгуулах боломжийг авч үзэж хэлэлцсээр байна. Гэвч Өрнөд, Иран улсын хоорондын сөргөөлдөөн гарсан явдал сэтгэлийг түгшүүлж байна. Энэ нь 2012 оны хамгийн хурц асуудлын нэг болох байх гэв.

Персийн буланд дайн дэгдээх аюул Орос болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн бусад улсыг түгшүүлж байна. Түүнчлэн Хятад улс Ираны эсрэг дайныг бас идэвхтэй эсэргүүцэж байна. Харамсалтай нь Хятадын эсэргүүцэл ч Орос улсаас урьдчилан анхааруулсан явдал ч  Ойрхи Дорнодод ээлжит мөргөлдөөн үүсгэх гэсэн холбоотнуудыг тогтоон барихгүй байна.