Сирийн ерөнхийлөгч Башар Асад НҮБ -ын АЗ түүнийг огцрох шаардлагатай тухай тогтоол батлавал бүс нутагт цэргийн ажиллагаа эхлэх бодолтой байгаа юм.  Энэ тухай лхагва гаригт израилийн  ХМХ –үүд цэргийн эх сурвалжаасаа ши татан уламжлав.  Энэ нь сирийн удирдагчийн анхны бус сүрдүүлэг юм. 2011 оны 8-р сарын 9 нд Сирийн одоогийн дэглэмийн эсрэг чиглэгдсэн анхны буун дуу гарснаас зургаан цагийн  дараа  Асад “Тель-Авивыг” болон  бүх Ойрхи-Дорнодыг    дэлбэлнэ гэж заналхийлсэн юм.  Түүнчлэн Асад өөрийн дэглэмийг эсэргүүцэгчдийн хэлмэгдэлийг  зогсоохыг санал болгохоор   НАТО-гийн даалгавраар Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглуг  Дамаскад ирэхэд   дээрх хариултыг өгч байжээ.