Холбооны зөвлөлийн ШУ, боловсрол, соёл, мэдээллийн бодлогын хорооны явуулын хуралдаан БН Алтай Улсад болно. Энд «Евразийн орон зай дахь соёл хоорондын яриа хэлэлцээ» сэдэвт санал шүүмжлэл явагдана. Тус бүгд найрамдах улсын Эл хуралтайн дарга Иван Белековын хэлснээр бол санал шүүмжлэлийн сэдэв бүс нутагт нэн чухал юм. «Эрт дээр үеэс Орос Азийг Европтэй холбож ирсэн. Алтай  Еврази  тивийн төв дунд томоохон улсуудын хилийн уулзварт  байна» гэж Белеков дурдав.Алтай хязгаар, БН Алтай Улс болон Монгол, Хятад, Казахстан улсуудын нэг хэсэг нь хамрагддаг бүс нутгийн төлөөлөгчид улс дамнасан хамтын ажиллагааны хүрээнд нааштай туршлага хуримтлуулсан юм. «Алтай бол бидний  гэр орон мөн» олон улсын зохицуулах зөвлөл хэд хэдэн жилийн турш энд ажиллаж байна. Түүний үйл ажиллагааны хүрээнд янз бүрийн салбарт хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улс дамнасан аялал жуулчлалын чиг замыг дэмжиж, тээвэр, логистиктой  холбоотой ерөнхий асуудлуудыг боловсруулж, соёлын арга хэмжээг хамтран зохион явуулж байна.