Орос, америк, монголын залуу экологчид Байгал нууран дээр уулзаж, олон улсын хамтын ажиллагааны Тахо-Байгал шугамаар харилцаа холбоогоо сэргээнэ. Дэлхийн янз бүрийн өнцөг булангийн идэвхтнүүд бараг хоёр сарын турш «Зуны экологийн солилцоо-2012-ны» хүрээнд шинэ мэдлэгтэй болж, удирдагчийн  чадвараа ахиулна. Энэ оны 6-р сараас  хөтөлбөрт нэгдэгсэд  экологийн ШУ, улс төрийн байдал болон АНУ-ын Тахо, Оросын Байгал нуурууд ба Монголын Сэлэнгэ голын сав газрын байгаль, түүхтэй танилцана. Залуу экологчид шинжээчидтэй уулзаж, интернет семинар хийж, эрдэм шинжилгээний ба сэлбэн шинэчлэх төслүүдэд нэгдэж, экологийн асуудлыг шийдвэрлэх  төлөвлөгөөг зохиож сурна. Түүнчлэн хөтөлбөрт нэгдэгсэд Калифорни, Невада муж улсуудын Тахо нууран дээр дөрвөн долоо хоног, Монгол улсад арав хоног, Байгал нуур дээр дөрвөн долоо хоног байх болно.