Өрнөдийн орнууд Сирид халдан довтлох ажиллагааг зохион  явуулахаар төлөвлөөгүй, харин НҮБ-ын АЗ-өөр дамжуулан АОЛ-ийн санал болгосон энхийн зохицуулалтын төлөвлөгөөг дэмжихийг хүсч байна. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн  бага хурал дээр  Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.  Одоогийн байдлаар НҮБ-ын АЗ-ийн ширээн дээр Сирийн асуудлаар  тогтоолын хоёр төсөл байна. Нэг нь оросынх, нөгөөх нь НҮБ-ын АЗ-д төлөөлөгчтэй арабын ганц орон Маррокийн төлөөлөгчид өргөн барьсан төслүүд юм. Түүнчлэн, уг баримт бичигт АОЛ төлөвлөгөөг дэмжиж байхад Дамаск шууд няцаалт хийв.  Энэхүү төлөвлөгөөнд  Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыгшаардаж байгаа юм. Лхагва гаригт НҮБ-ын оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  мэдэгдэхдээ, хэрэв энэхүү төсөл нь оросын талд хэрэгжих боломжгүй  бол Орос улс  “марррокийн” тогтоолын төслийн эсрэг санал өгнө гэжээ.   Нуландын хэлснээр, үүнд ямарч гайхах зүйл үгүй, яагаад гэвэл  мэтгэлцээний явцад шийдвэрт хүрэх учир гэжээ.