Орос улсад сонгуулийн өмнө улс төрийн хурц тэмцэл өрнөсөн явдлыг сайшаан дэмжвэл зохино гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. «Энэ нь хүмүүс улс орныхоо хөгжил болон эрх баригчид Орос улсад тулгарсан зорилт, асуудлуудыг шийдвэрлэхдээ юуг удирдлага болгосонд хайхрамжтай хандаж байна гэсэн үг» гэж тэрээр өчигдөр ОХУ-ын хуульчдын холбооны идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр бол төр засаг хууль ёсны байх төдийгүй Орост тулгарсан хойшлуулашгуй зорилтыг биелүүлэхэд нийгмийн гол хүчнийг нэгтгэн нягтруулж чадах нь чухал. «Бид эдгээр зорилтыг хэр биелүүлэхээс ирээдүй маань шалтгаална» гэж В.Путин хэллээ. Засгийн газрын тэргүүн  ерөнхийлөчийн сонгуулийн явцыг ажиглах ажиглагчдын бүлэг байгуулах санаачилгыг сайшаан дэмжив. «Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Владимирович Путинаас» ажиглагчдад мандат дуртайяа гардуулна гэж тэрээр тэмдэглэв.