Өнөөдөр Кувейтэд парламентын ээлжит бус сонгууль явагдана. Үндэсний хурлын  50 суудлын төлөө 286 нэр дэвшигч байгаагийн 23 нь эмэгтэйчүүд байна. Сонгууль нь хугацаанаасаа өмнө явагдах  юм.  Өмнөх парламентыг нилээд хэдэн сар үргэлжилсэн улстөрийн мэтгэлцээний дараа, арван хоёрдугаар сард  улстөрийн    Кувейтын эмир, шейх Сабаха аль-Сабахомагийн  зарлигаар тараасан юм. Сөрөг хүчнийхэн  ерөнхий сайдыг  авилгын хэрэгт буруутгаж, мэдүүлэг өгөхийг шаардсан юм. Улс төрийн хямрал олон нийтийн жагсаал болон хувирч, дараа нь парламентын байрыг эзлэн авсан юм.  Урьд өмнө гарч байгаагүй засгийн газрын  эсрэг бослого нь арван нэгдүгээр сард тус улсын ерөнхий сайд, тус улсын эмирын үеэл дүү,  шейх Насера аль-Мухаммед ас-Сабахыг огцроход хүргэсэн юм.