Филиппины эрх баригчид хулгайлагдсан  Европын хоёр жуулчны халуун мөрөөр яваад ч тэднийг олж чадсангүй.  Орон нутгийн цагдаагийн албаны мэдэгдэж байгаагаар,  тус улсын жижигхэн арал дээр ховордсон шувуудын  судалгааны ажил явуулж байсан швейцарийн иргэн Лоренцо Винчигерры болон голландын иргэн Эльвольд Хорн  нарыг хайж олохоор   хэдэн зуун явган цэргүүд  нэгдэн орсон аж. Тэд өнгөрсөн лхагва гаригт сураггүй алга болсон юм. Тэднийг дагалдаж явсан  филиппин хүн бас хулгайлагдсан ч, тэр завьнаас үсэрч, сэлж холдсон байна. Тэднийг хулгайлсны хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй бөгөөд, цагдаагийн мэдээлснээр, урьд нь тус улсын өмнө хэсэгт жуулчдыг баривчилж байсан бөгөөд тэр үед исламын “Аль-Каида”  бүлэглэлтэй холбоотой “Абу-Сайяф” бүлгэм хариуцлага  хүлээж байжээ.