Ангела Меркель пүрэв гаригт Хятад улсад гурван хоногийн албан ёсны айлчлал хийхээр ирсэн юм. Тэрээр БНХАУ-ын Нийгмийн ухааны хүрээлэн дээр хэлсэн үгэндээ “Хятад улс евро бүсийн  өрийн тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэрээ оруулж болох юм. Гэхдээ энэ нь   Европын орнуудтай холботой төдийгүй дэлхийн эдийн засгийн асуудлыг хөндөж байгаа  юм. ХБНГУ-ын зах зээл Хятадын бизнесд нээлттэй байгаа. Хятадын талаас германы бизнесийн хэнд адил хандах хэрэгтэй.  Хятад улсад хүний эрхийг хамгаалахад асуудал тулгарч байгаа энэ байдлыг сайжруулах үүднээс байр сууриа илэрхийлэв. Мөн канцлер сирийн тулгамдсан асуудлуудыг хөндөхдөө, сирийн эрх баригчид өөрийн улсад хүний эрхийг хангаж буйг   НҮБ-ын АЗ хянах ёстой гэжээ.     Тэр Хятадын Төрийн зөвлөлийн дарга  Вэнь Зяобао, БНХАУ-ын Дарга Ху Зиньтао нартай уулзалт хийж, Хятадын өмнө зүгийн Гуаньдун мужид айлчилна.