АНУ болон тус улсын  холбоотнууд цэргүүдээ Персийн буланд буулгаж эхлээд байна.  Энэ тухай израилийн ХМХ-үүд  цэргийн эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжилжээ.  Тухайлбал,   ирж байгаа мэдээллээр цэргүүдийг  оманы арлын АНУ-ын цэргийн  Масира  баазад байрлаж байна.  Энэ арал бол Ормузын хоолойноос өмнө зүгт оршдог юм. АНУ-ын 10 мянга орчим цэргийнхэн  одоогийн байдлаар Израилийн   ПДХС-ийг шалгах зорилгоор тус улсад байгаа аж. Орон нутгийн ХМХ-үүд британий болон францийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн болон Зэвсэгт хүчнийхэн, түүнчлэн  Саудын арабын болоод  АНЭ-ийн тусгайгийнхан бууж байна. Саудын Араб хуурай замын явган цэргийнхээ хэсгийг тус улсын нефтийн олборлолтын  үндсэн хэсгүүд байдаг    зүүн дүүрэгт байрлуулжээ. ”Хаффингтон пост” хэвлэлийн мэдээлснээр, Энэтхэгийн далай дахь британий Диего-Гарсия арлын америкийн цэргийн бааз дээр газар доорх бункеруудыг устгах чадалтай  хэдэн зуун  бетонон бөмбөгийг авчирчээ.