”Энэ бол сайхан аялал байсан” гэж Иранд гурав хоногийн айлчлал хийснийхээ дараа Венад буцаж ирсэн МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Герман Накертц ярьлаа. Гэхдээ тэрээр нарийн ширийн юм  ярьсангүй. Ноён Накертц  тэмдэглэхдээ, “өмнө их ажил байна” гээд удахгүй  МАГАТЭ-гийн төлөөлөгчид  дахин Иранд айлчлахыг үгүйсгээгүй юм. Тайлбарыг «Оросын дуу хоолой» радиогийн тоймч  Владимир Сажин үргэлжлүүлнэ.

МАГАТЭ   Накертцын хэлсэн айлчлал  “сайн” болсон  гэсэн  үгийг  тайлбарлах гэж яарсангүй. Иранчууд өөрийн зүгээс ХМХ-үүдийг бас эрхэлүүлсэнгүй.Гэхдээ айлчлалыг “санаачлагатай” гэж нэрлэсэн.  Гэтэл  айлчлал нь тийм амжилттай байсан юм уу гэхэд, амжилтын жишээ төдийлөн харагдахгүй л байх шиг?

ОХУ-ын Эрчим хүчний болон аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков хэлэхдээ «Мэдээлэл маш хомс байна. Үүнд нилээд хэдэн тайлбар ч байна.  МАГАТЭ-д бол үүнийг сайн ойлгож байгаа. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямрал  нь бүхэлдээ цөмийн салбарт  хүчтэй  газар авсан. Үүнтэй холбогдуулан  МАГАТЭ-гийнхан  нийтлэлүүдийг хангалттай тэнцвэртэй  бус ба бүрэн илчилсэн мэдээлэл нь хямралыг  улам  хүчтэй болгоно гэдгийг  мэдэрч байгаа байх гэж найдаж байна» гэлээ.

Герман Накертц  нь МАГАТЭ-гийн 2011 оны 10-р сарын алдартай илтгэлийг боловсруулагчдын нэг байсныг сануулъя. Илтгэлд ираны цөмийн хөтөлбөр нь байлдааны чиглэлтэй байж болзошгүй утгатай  материалууд цугларсан байсан юм.  Ингэхэд  чухамдаа    генерал Накертц нь 11-р сарын 11-нд МАГАТЭ-гийн Вена дахь  төв  байранд  уг илтгэлийг хаалттай хуралдаан дээр өргөн барьсан юм.  Тиймээс Накертц нь ираны цөмийн хөтөлбөрийн  “хар толбоны” тухай  маш сайн мэдээлэлтэй нэгэн юм. Тэгээд түүнийг ираны байр сууриных нь эсрэг  хөдөлгөх  гэдэг бол   Тегераны  нээлттэй гайхамшиг л хийж магадгүй юм.

Гэхдээ одоогийн байдлаар траны дотоодын хурц мөргөлдөөний үед 3-р сарын 2-нд сонгууль явагдахын өмнө  ийм юм болох нь юу л бол.  Эрх баригчдын хоёр сөрөг тал нь нэг талаас Ахмадинежад, нөгөө  талаас спикер  Лариджани, энэ хоёр эх оронч сэтгэлгээгээр биенээ бөмбөгдөж ядрахгүй л байна.

Ийм нөхцөлд   гайхамшиг гарна гэдэг бол юу л бол.  Ялангуяа ираны цөмийн хөтөлбөрийг тойрон байдал хурцадмал байгаа өнөө үед шүү гэж Антон Хлопков тэмдэглээд «Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямрал нь хангалттай гүн гүнзгий байгаа бөгөөд ойрын долоо хоногуудад болон саруудад  мяар нэгэн өөрчлөлт гарах магадлал үгүй юм. Тэгсэн ч Ираны дотод улстөрийн байдал үүнд нөлөөлөхгүй, харамсалтай нь   богино хугацаанд хүчтэй дэвшилтэнд хүрэхгүй. Миний бодож байгаагаар, нэгдүгээрт, хямралыг цэргийн үед шилжүүлэхээс сэрэмжлэх хэрэгтэй  юм» гэлээ.

МАГАТЭ-гийн ажиглагчдын айлчлалын тухайд гэх юм бол өмнө нь гурван өдрийн дотор  хэдэн арван жил бөөгнөрсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байсан юм. Чухамдаа,  тэр нь болох гэж байгаа Ираны асуудлаархи  зургаагийн яриа хэлэлцээний өмнөх өвөрмөц  “байлдааны тагнуулын” ажиллагаа юм.  Айлчлал нь талууд удаан хугацаагаар холдсоны дараах яриа хэлэлцээрийн шинэ шатны анхны алхам болж байна.

Тэгээд энэхүү анхны алхам нь бүгдэд хэрэгтэй юм. Тегеран нь ээлжит удаагаа өөрийн “цөмийн зочломтгой байдлаа”  харуулсан. МАГАТЭ-гийн төлөөлөгчид ямар чиглэлд болон ямар өнгөөр иранчууд өмнөх яриа хэлэлцээрийг явуулахад бэлтгэж буйг   өөр дотроо тайлбар хийхийг оролдов.