Алтайн хязгаарын Алейск хотод Монголын соёлын өдрүүд болно.  Арга хэмжээнд Өвөрхангай аймгийн албан ёсны  төлөөлөгчид оролцоно. Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Гончигдорж тэргүүлэх бөгөөд тэд   3-р сарын 25-30- ны хооронд  айлчлах юм.  Алейскэд зочлох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  боловсролын байгууллагын  болон  музейн ажилтан, жүжигчид ирнэ. Жүжигчдийн тоглолтын хөтөлбөр Монголын соёлын өдрүүдийн хөтөлбөрт орж байгаа юм.

Алейск болон монголын Арвайхээр хотууд нь  эртний найрамдалт харилцаагаар  холбогдсон юм. Хоёр хотуудын дунд хамгийн сүүлд 2010 оны 11-р сард нийгэм-эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсан аж.