Еврокомисс Хятадын худалдаанд гаалийн арга хэмжээ авах хуулийн төслийг энэ   3-р сард бэлтгэн оруулна. Европ нь Хятад улсын худалдааны томоохон түнш бөгөөд, хэрэв ЕХ болон Хятадын хооронд  сөргөлдөөн хурцдаж, худалдааны дайн болвол Европ нь нилээд эрсдэл хүлээнэ. Америк-хятадын сөргөлдөөн нэмэгдэж буйг тооцож үзвээс, худалдааны шинэ дайн нь дэлхийн шинж чанартай болж мэдэх юм.

ЕХ  нь европын үйлдвэрүүдэд   хятадын өрсөлдөөнөөс хамгаалах арга хэмжээнүүдийг  авах болсноос  БНХАУ-ын эрх баригчид европын үйлдвэрүүдийг  зах зээлийн тодорхой зурваасанд оруулж буйгаар тайлбарлаж байна. Худалдааны  еврокомиссар  Карелла де Гюхтагийн хэлж буйгаар,  Хятад улс дахь европын компаниудыг   орон нутгийн худалдааны бодлого нилээд  хүндрүүлж байгаагийн дотор “монополь эрхтэй түүхий эд” орж байна.

Еврокомиссийн түшмэлүүдийн  ярьж байгаагаар, сүүлийн үед Вашингтоны ярьж байгаатай бараг таарч байгаа аж. Ерөнхийлөгч Барак Обама  жил бүрийн  Конгрессийн өмнө өргөн барьдаг илгээмжиндээ  Хятад  улсын бараанд цохилт өгөх болон гаалийн хөнгөлт үзүүлэхээс татгалзахыг уриалжээ.  Обамагийн үзэж байгаагаар, хятадын экспортын үйлдвэрүүд нь улсын дэмжлэг авдагийн зэрэгцээ юаний доогуур ханш нь тэдэнд дэлхийн зах зээл дээр  давуу талыг олгодог байна. Түүнчлэн, Обама юаний ханштай  цаашид ч тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан юм. 

АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн үгэнд Хятад улс гэсэн үг  таван удаа давтагдсаныг уламжлаж байв. ЕХ-ны талаас гаргасан гомдлын нэгэн адил, америкийн  хятадад гаргах шаардлагууд  нь буултаар хийхэд  тун ойрхон байна. Даваа гаригт  ДХБ  АНУ-ын болон ЕХ-ны нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзжээ. Тэд Хятадын эрх баригчдын нилээд хэдэн түүхий эдийн экспортын салбарт гаргасан хязгарлалтуудыг  ДХБ-ын нормд нийцэхгүй гэж үзжээ. 

Дэлхийн худалдаанд сөргөлдөөн өсч буй нь нийтлэг шинж чанартай  байгаа юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний гол мэргэжилтэн Яков Бергер тэмдэглээд «Олон улсын худалдаанд болон олон улсын санхүүд одоо байдал тун хурцадаж, хязгааргүй болж байна.   Хамгийн гол нь  олон улсын зах зээлийн гол тоглогчид – евро бүс, АНУ болон Хятад оролцож байгаад байна.  Хятад улс ЕХ, АНУ дүрмийг зөрчиж байна гэж хэлээд байгаа.  Харин хариуд нь ЕХ Хятадыг буруутгаж байна» гэлээ.

Чухамдаа ЕХ бол хамгийн  хүнд нөхцөлд байна. Энэ холбооны улс-төр, эдийн засгийн зангилаанууд хямралын шинэ давалгаанд хамрагдаж  арчигдаж байна. Хятад улс еврогийн ханш буурснаас болж сүрхий хохирол амсч байна. Яагаад гэвэл  энэ нь хятадын худалдааны  Европ, АНУ-тай аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын давуу талыг бууруулж байна.

Тал бүр  хямралын  шинэ давалгаанаас хамгаалагдаж, хөнгөлөлт эдлэх гэж, эдийн засаг болон зээлийн салбарт  улс нь оролцоосой гэж хүсч байгаа.  ДХБ, ОУВ сан аль нь ч  байсан ялгаагүй олон улсын холбоонд сөргөлдөөн нэмэгдэж  байна. Энд дэлхийн  зах зээлийн сонирхол болон нэгдмэл байдалд маш том хагарал гарч байна гэж оросын хятад судлаач  Яков Бергер үзэж байна.

Хямралын   эхний үед өрнөдийнхний   төлөвлөж байгаагаар эдийн засгийн аюулгүй байдлын хүчин зүйлүүд, хүн амын ажилгүйдлыг арилгах, импортоос хараат байдлыг аль болох багасгах болон үүнтэй холбогдон үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал  юм.  Барак Обама  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ  америкийг үйлдвэрүүдээ бусад орнуудад шилжүүлэх бодолгоос татгалзаж, “ ажлын байруудыг  буцаан авчирахыг” уриалсан юм. Сүүлийн хэдэн арван жилүүдийн  гарч байгаагүй барааны урсгал одоогийн нөхцөл байдалд нилээд өөрчлөлт авчирч болзошгүйг олонхи шинжээчид  анхааруулж байна.  Энэ нь худалдаа нь өрсөлдөөний бүсэд орж ирж байна гэсэн үг юм.

Хятад улсын хувьд бол энэ хүчтэй дуудлага юм. Аль эрт дэлхийн үйлдвэр болсон тус улсад  АНУ болон ЕХ-г сөрөн зогсч,  Энэтхэг, Вьетнам  болон бусад түргэн хөгжиж байгаа  орнуудтай өрсөлдөх болж байна.