БНХАУ -ын Түвдийн өөртөө засах орны  албан ёсны төлөөлөгч  бүддийн шашны хийдүүдийн байдлыг хянахын тулд  цагдаа нарыг гаргаж өгөхийг  орон нутгийн эрх баригчдаас хүсчээ. Энэ тухай  Түвдийн нийслэл Лхасын  ЗГ- аас  хятадын “Хуаньцю шибао” сонины сэтгүүлчдэд  мэдэгджээ.  Бүс нутагт тогтвортой байдал бий болгох үүднээс  алслагдсан  түвдийн хийд бүрт цагдаагийнхныг  томилох болно гэж мэдээлэлд уламжилжээ. Ингэхдээ БНХАУ- ын КН-ын  Лхасын  төлөөлөгч мэдэгдэхдээ, “хотын байдлыг тогтвортой байлгах улам хүнд болж байна “гэж  тэмдэглэв. Тэр  эдгээр тэмцлийн цаана оюун санааны удирдагч, Далай-лам байгаа гэж  үзэж байгаа бөгөөд  хотын захиргаа “шашны үзлийг ягштал баримтлагчдын” тэмцлийг дуусгавар болгох бодолтой байгааг онцлон тэмдэглэв.

Хятадын КН-ын төлөөлөгч мэдэгдэлээ Түвдийн өөртөө засах орны Медугонкар хушуунд хийжээ.  Гадаадын ХМХ-үүдийн уламжлаж буйгаар өнгөрсөн долоо хоногт түвдчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг дарах үед  цагдаагийнхны гарт гурван иргэн амиа алдаж, арав гаруй  хүн шархаджээ.  Ажиглагчдын үзэж байгаагаар, Хятадад буддийн хийдүүдэд цагдаа нарыг тавьж байгаа нь  Түвдийг Хятадаас тусгаарлах болон тус улсыг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж буй дээрхийн Гэгээн XIV Далай ламын талынхныг  тусгаарлахын тулд явуулж байгаа бодлого аж.