Мансууруулах бодисийн хууль бус наймааны суваг болон энэхүү асуудлыг дутуу үнэлэвээс дэлхийн санхүүгийн хямралын шалтгаануудын нэг   болно. Оросын мансууруулах бодисийн хууль бус наймааг хянах албаны тэргүүн Виктор Иванов ийм бодолтой байна. Мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийн сэдэв  өнгөрсөн долоо хоногт  швейцарийн Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулган дээр анх удаа яригдсан юм.   

Давосын чуулган дээр мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн алба гарч ирсэн нь хуралдаанд байнга оролцдог эдийн засагчид болон санхүүчдэд  багагүй  гайхал төрүүлэв.  Ийм хариу үйлдэлд  Оросын мансууруулах бодисийн хууль бус наймааг хянах албаны тэргүүн Виктор Иванов өчүүхэн ч эвгүйрхсэнгүй.   Түүний ярьж байгаагаар,  үүнийг хялбархан  тайлбарлаж болох юм. Дэлхийн мөнгөний ертөнцийн  шинжээчид  эдийн засгийн үйлдвэрлэл болон мансууруулах бодисийн транзитэд тэр бүр  нөлөө үзүүлж байгаа гэдгийг  ойлгодоггүй, мэдэрдэггүй байна.

Өнөөдөр НҮБ-ын тоо баримтаар худалдаа, үйлдвэр  болон мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгаар өдөр бүр 500 гаруй тэрбум доллар эргэлдэж байна. Энэ бол зөвхөн албан ёсны тоо баримт бөгөөд нилээд ойролцоо гарсан тоо юм шүү. Виктор Ивановын ярьж байгаагаар,  үүнд гэмт хэргийн ертөнцийн ашиг орлого  тусгагдсан бол  дэлхийн эдийн засагт  учирсан хохирол  үүнээс хэд дахин илүү юм.      

«Хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад мансууруулах бодис нь сөрөг нөлөө үзүүлдэг юм.  Дэлхийн сүйрлийн байгалийн дүн шинжилгээ    бодит эдийн засаг нь дамын хөөсөн санхүүгийн золиос болж буйг харуулж байна» гэж Виктор Иванов хэллээ.

Виктор Иванов евро бүсийн хямралыг Афганистанд мансуурулах бодисийн үйлдвэр нэмэгдсэнтэй холбон үзэж байна.  Сүүлийн 10 жилийн хугацаанд   афганы героины эрэлт хэрэгцээ Европын орнуудад  10 дахин, Латин америкийн зах зээл дээр хоёр дахин нэмэгдсэн аж. Энэ бол еврогийн эсрэг  мансууруулах бодисийн зэвсгийн загвар юм гэж  Виктор Иванов итгэлтэй байна.

«Өнөөдөр  албан ёсны тоо баримтаар, ЕХ-ны орнуудад хар тамхины  зах зээл 100 тэмбум доллароор үнэлэгдэж байна.  Жижиглэнгийн болон бөөний худалдааны эргэлтийг  тооцоход энэ тоо 200 тэрбум хүртэл нэмэгдэж байна. Хэрэв эдийн засгийн сөрөг нөлөөг тооцон үзэх юм бол хохирол нь 600-700 тэрбум долларт  хүрэх юм.  Чухамдаа ийм хэмжээний хөрөнгийг  2009 онд Европын төв банк хямралын анхны давалгааны ид үед эдийн засгийг дэмжих үүднээс гаргаж байсныг харьцуулж үзүүштэй юм» гэж Виктор Иванов тэмдэглэлээ.

Мэдээж хэрэг дэлхийн эдийн засгийн хямралыг  шийдэхийн тулд үүнтэй зэрэгцэн  үйлдвэрлэлийг болон мансууруулах бодисийн дамжин өнгөрөх замыг хорогдуулах ёстой  юм. Орос улс европын хамтын нийгэмлэгүүдэд болон АНУ-д  афганы мансууруулах бодисд заналхийлсэн тэмцлийн хөтөлбөрийг нэг бус удаа санал болгож байсан юм.

Тэр нь намуун цэцгийн тариаланг устгаж, тус улсын эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх  болон ажлын байрыг бий болгоход чиглэгдэж байсан юм. Орос улсын энэхүү саналыг  гадаадын  түншүүд  тунгаан бодож  байх зуур  хар тамхины хууль бус наймааны суваг үргэлжлэн өссөөр байна.  Оросын мансууруулах бодисийн хууль бус наймааны хяналтын албаны гаргасан дүгнэлтээр энэ жил  Афганистанд  өнгөрсөн жилээс 1,5-2 дахин илүү намуун цэцгийн охь хураан авах аж.