НАТО-гийн  дэлхийн орнуудад явуулж байгаа нэг талын үйл ажилагаа нь НҮБ-ын АЗ-ийн үүрэг, үйл ажиллагаанд халдсан хэрэг юм. Энэ тухай Төрийн думын олон улсын асуудлын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Косачёв “Москва-Берлин” теле-гүүрийн үеэр онцлон тэмдэглэв.

Косачёв жишээ болгон ярихдаа, Афганистаны мансууруулах бодисийг устгах тушаал нь афганчуудыг  ажилгүй болгож, түүгээрээ  энэхүү тушаал нь нэмэлт хурцадмал байдал үүсгэх  ба натогийн цэргүүдэд эрсдэлтэй болно гэж  НАТО  үзэж,  татгалзсан гэв. “Үүний дүнд Орос улс илүү их хохирол амсч байгаа юм” гэж парламентч хэлэв. Чухам үүгээрээ бид НАТО-гийн  боловсруулсан “хонгилуудын” стратегийн барьцаанд ороод байгаа юм. 

“Үүнтэй ижил төстэй байдал нь Иракд цөмрөн ороход харагдаж байсан” гэж Косачёв сануулав.  “НАТО нь бие даан ийм шийдвэр гаргаагүй ч гэлээ, хөндлөнгөөс оролцох ёстой гэсэн бодлого явуулдаг гэж тэр цохон тэмдэглэв. Ираны тухайд гэвэл, яг ийм зүйл ажиглагдаж байна”.

АНУ-ын дэлхийн ПДХС нь  “зөвхөн европын түншүүдийг хамгаалах зорилготой” байгуулагдаж буй юм гэдгийг тэрээр эрс буруушаав.  “Энэхүү төлөвлөгөө нь цөмийн  концепцийг сааруулах чанараар солих боломжтой юм. Энэ нь АНУ болон НАТО өөрийн ухаанаар ажиллаж чадна гэсэн ид шидэнд хүргэж болох юм” гэж  Косачёв тэмдэглэв.