Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Фиджид хүрэлцэн ирэв. Түүнийг  хамгийн  хүндтэй  зочноо угтан авдаг уламжлалт зан үйлээр  угтжээ.  Сайдыг тод  цагаан хээтэй цэнхэр  өнгийн цамц өмсгөж, хүзүүний гоёл болон  хэлхэсэн цэцгэн зүүлт зүүж өгчээ.  40 минутын туршид орон нутгийн иргэд далайчдыг угтан авдаг  уламжлалт дуу хуураараа ая  барьж байв. Дараа нь оросын сайдад Меланезид их дэлгэрсэн сөөгний үндэсээр бэлтгэсэн кава-кава ундааг өргөн барив. Ёслолын ажиллагаа дуусахад  Фиджи арлуудын БНУ- ын удирдлагын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр хийхээр явсан юм. Фиджи нь Оросын ГХЯ-ны тэргүүний   АНД-н бүс нутгийн орнуудаар хийж байгаа энэ удаагийн  аяллын сүүлчийн цэг юм.