БНАСАУ ын удирдагч Ким Чен Ирын таалал төгссөний дараа Хойд Солонгосд өөрчлөгдөх боломж гарч ирсэн гэж өнөөдөр Өмнөд солонгосын нэгдэх хэргийн сайд Ю Ву Ик мэдэгдэв.  “Удирдагч Ким Чен Ирын таалал төгссөн нь  тодорхой бус байдлыг бий болгож байна /Солонгосын хойгийн байдалд /, гэхдээ  үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосд өөрчлөгдөх боломж гарч ирсэн “гэж тэр нийтийн өмнө  үг хэлэхдээ тэмдэглжээ.   Сайд Пхеньяныг хоёр орны хоорондын харилцааг сайжруулах   яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалжээ. Тэрээр тэмдэглэхдээ, “хэрэв БНАСАУ ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг хүсч байгаа бол, Сөүл тусламжийн гараа сунгахад  бэлэн байна”