НҮБ-ын АЗ засгийн газрын эсрэг 10 сар үргэлжилж байгаа Сирийн мөргөлдөөнийг энхийн замаар  зохицуулахад  нийтлэг   байр сууринд хүрэх ёстой юм. Энэ тухай мягмар гаригт Нью-Йоркд ОХУ ын НҮБ ын дэргэдэх  байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Ингэхдээ Чуркин  НҮБ-ын АЗ нь улс-төрийн дотоод зохицуулалтын  заалтуудыг хэнд ч зааж чадахгуй юм гэв.  2011 оны 10-р сард өрнөдийн орнууд НҮБ-ын АЗ -д  Сирийг заналхийлсэн  хоригтой тогтоол гаргахын оролдож байсан юм. Тэгэхэд Орос, Хятад улс хориг тавих эрхийнхээ дагуу уг тогтоолд хаалт хийсэн юм. НҮБ-ын АЗ  дэхь өрнөдийн орнууд Оросын төлөөлөгчдийн өргөн барьсан тогтоолын төслийг  бослогыг дархад дэндүү зөөлөн гэж үзсэн юм.  Өнгөрсөн долоо хоногт  Марроко бас нэгэн шинэ төслийг өргөн барьсан юм.   “Тэр төсөлд бидний тексттэй ижил төстэй хэсгүүд байгаа нь бидэнд итгэл төрүүлж байна “гэж Чуркин тэмдэглэв.  Ингэхдээ тэр Сирийн  мөргөлдөөнд оролцогч талуудыг албан бус   яриа хэлэлцээнд, ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр  тэдний боломжтой үед Москвад урьж байгааг цохон тэмдэглэв.  Чуркины хэлж байгаагаар, уулзалт нь сирийн талуудад “ үндэсний өмнө хурцаар тавигдаж байгаа ихэнхи асуудлуудыг ямар нэгэн хязгаарлалтгүй  шийдэх боломжтой аж“ .  Тэр дундаа Москвад  сиричүүд  АОЛ-ийн ивээл дор  сири хоорондын яриа хэлцэлийг бэлтгэх ажилаа хэлэлцэж эхэлж болох юм.  НҮБ-д Орос улсыг Хятад улс дэмжиж байгаа юм.