Хятадын блогерууд Conoco Phillips компанийг «Фукусимагийн» нефтийг хариуцуулахаар албаджээ. Бохайны буланд  “Пэнлай 19-3” нефтийн орд газар нефть асгарсны хохиролд тус компанид 1 тэрбум юань /160 сая доллар/ төлөх шүүхийн шийдвэр гарчээ.

Өнгөрсөн 6-р сард болсон Азид томоохон экологийн сүйрэл нь тэнгисийн ус эх газар руу халих гарсан юм.Өрөмдлөгийн төхөөрөмжүүд нь цоорч, нефть оргилон   гарч, хором бүр усан дээр 20 хүртэлх толбо гарч ирж байв. Хамгийн түрүүнд блогерууд түгшүүр зарласан  юм. Шар тэнгисийн наран шарлагын газрын ойролцоо их хэмжээний  загас жараахай үхсэн  болон томоо гэхчийн нефтийн толбонуудын тухай мэдээллүүд нь нилээд нэртэй микроблогуудын нэг Sain Weibo  сайт дээр гарсан юм.  

Загасчид нэн даруй   өөрийн агнуураа зогсоохын зэрэгцээ, нөгөө экспортонд нийлүүлдэг  тансаг далайн бүтээгдэхүүнийг нэгэн адил  зогсоох болов. Үүнтэй зэрэгцэн нефтийн хар салхи аялал жуулчлалын компаниудад бас хохирол учруулав. Мэдээж хэрэг тэнгисийн усанд орж байхад нефттэй замаг биед наалдах хэнд ч таатай байхгүй.  Хэдэн долоо хоног өнгөрсний дараа л  Хятадын эрх баригчид сая нэг  ослыг хүлээн зөвшөөрсөн юм.  Гэтэл  тэр үед орон нутгийн ХМХ-үүдэд шуугиан дэндүү тарсан байлаа.    

Байдлыг Москва ажиглаж байсан юм. Экологийн энэхүү сүйрлийн ид үед Дэлхийн онгон байгалийн сангийн экологи, эрчим хүчний  цогцолбор хөтөлбөрийн удирдагч Алексей Книжников “Оросын дуу хоолой” радиод  мэдэгдэхдээ: «Загас ангуурын арилжаанд болон амьтны ертөнц, ер нь   байгальд үзүүлсэн  хор уршиг бол аймшигтай их. Бохайны булан бол усны нөөцний үүднээсээ их чухал ач холбогдолтой бөгөөд үүнд мэдээж хэрэг ургамлын ертөнц их нөлөөтэй юм.  Тиймээс чухал сонирхолууд хөндөгдөж болох юм.   Гэхдээ бүхэлдээ  бол энэ нь далайн  ургамал, амьтны ертөнцид том цохилт болж байгаа юм» гэлээ.

Харамсалтай  нь урьдчилсан таамаг зөв байжээ.  Шүүх  “Пэнлай 19-3” нефтийн орд газрын төслийн  Conoco Phillips оператор компанийг  1 тэрбум юаний хохирлыг барагдуулахыг шийдвэр гаргасан  юм. Энэхүү мөнгийг Хэбэй болон Ляонин мужийн загасчны тосгонуудын загасны аж ахуйд тусламж болгон олгох юм.

Түүнчлэн, Америктай хамтарсан хятадын  тэнгисийн нефтийн улсын корпорац  CNOOC нь тэнгисийн нөөцийг сэргээх зорилгоор хамтран   санхүүжүүлэн сан байгуулж байна. Тэд хамтран 350 сая юань  буюу 60 сая доллар  гаргаж байна. Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов энэ тухай ярихдаа, ер нь бол  Хятад “Фукусимагаас”нефтийн сургамж аваад байна гэв.

«Нефть олборлоход маш хатуу  хяналт тавигдах ёстой юм. Ер нь бол далайд нефть асгасан компани  байнга  мөнгө төлдөг.  Жишээ нь, Бритиш петролеум  Мексикийн буланд  нефть асгаад 20 тэрбум долларын торгууль төлсөн.  Тухайн тохиолдолд, хятадын  загасчид хохирол амссан, тэдэнд хохирлыг нөхөн олгож байна. Энэ бол ердийн практик юм. Хамгийн гол нь болж байгаа зүйлүүд нь бүрэн хяналтанд байх ёстой юм» гэж Сергей Правосудов хэллээ.   

Азид томд орох сүйрлийн дараа  хятадын эрх баригчид нефть олборлолтын аюулгүй байдлын асуудлаар бүх эргүүдээр  урьд өмнө хийж байгаагүй хяналтын ажлыг явуулжээ.  Хоёр сарын хугацаанд өрөмдлөгийн бүх цамхагуудыг, нефтийн хоолойнууд болон нефтийг эрэг дээр тээвэрлэдэг хөвдөг хэрэгслүүрүүдийг  болон агуулах терминалуудыг  нарийн  шалгажээ. Шалгалтанд  хятадын болон гадаадын  нефтийн томоохон  операторууд өртжээ.  Хяналтын  ажлын дүнг ХМХ-дээр нээлттэй  нийтлэжээ. Ингэхдээ хяналтын явцын дунд гарсан зөрчлүүдийг ерөөс цайруулаагүй юм. Энэ бол  нефтийн «Фукусима»-гийн сургамжийн нэг юм.