Дундад Азийн олон зуун мянган оршин суугч Афганистанаас мансууруулах бодисыг Орос улсад нууцаар оруулахад оролцож байгаа учраас хилийн дэглэмийг боловсронгуй болгох нь зайлшгүй чухал гэж мансууруулах бодистой тэмцэх Улсын хорооны дарга, мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.Хуучин ЗХУ-ын азийн БН Улсуудын нутаг дэвсэрийг дамжин Афганистанаас мансууруулах бодисыг Орост нууцаар оруулж байгааг тэрээр дурдав. «Санхүүгийн хямрал гарч, эдийн засаг хүнд байдалд орсон нөхцөлд Дундад Азийн олон зуун мянган оршин суугч мансууруулах бодисын наймаа ба түүнийг Орост нууцаар оруулах ажиллагаанд татагдан оролцож байна» гэж Иванов хэллээ.

Түүний мэдээлснээр бол эдгээр улсын оршин суугчдын төлөө  цагаачлалын хууль тогтоомж ба ОХУ-д харьяалагдах дүрмийг хялбарчласан явдал нууцаар оруулах мансууруулах бодисын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн юм. Тусгай газраас хил давах гадаадын иргэдийг заавал бүртгэх санал дэвшүүлжээ. Одоо тэднийг бүртгэхгүй байна гэж Иванов тэмдэглэн хэллээ. Түүнээс гадна мансууруулах бодисын эргэлтэд хяналт  тавих холбооны алба Дундад Азийн орнуудын иргэдийг дотоодын биш гадаад паспортаар Орос улсад оруулахын төлөө байна. «Тэгвэл хилчид хил давсан газар, цагийг гадаад паспортад нь тэмдэглэнэ» гэж Виктор Иванов тайлбарлан хэллээ.