Сирийн засгийн газрын цэрэг дайчид Дамаскийн орчмын зүүн хэсгийг  хэдэн цагийн зэвсэгт мөргөлдөөний дараа сөрөг хүчнийхнээс булаан авлаа. Гэтэл  сөрөг хүчнийхэн тактикийн ухралт хийсэн гэж  мэдэгджээ.

Дамаск хотын орчимд болсон мөргөлдөөн  ням гаригт эхэлжээ. Цэргүүд тухайлбал, онгоцны буудал руу явах замыг хаахыг санаархаж байжээ.  Эрх баригчид хариуд нь хуягт техник гаргаж  салангид дээрэмчдийн бүлгүүдийг  даган мөрджээ. Сүүлийн тоо баримтаар байлдааны улмаас 60 гаруй хүн амь үрэгджээ. 

Одоогийн байлдаан болохоос өмнө өнгөрсөн бямба гаригт   Дамаскийн ойролцоо Арабын орнуудын Лиг  Сирид өөрийн ажиглагчдын ажилгаааг зогсоосон тухай мэдэгдсэн юм.Ийм алхамд түгшиж буйгаа Орос улс мэдэгдсэн.Үүнтэй зэрэгцэн өрнөдийн болон арабын орнуудын санал болгосон  НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөл нь хэрэгжүүлэх боломжгүй юм гэдгийг Москва  мэдэгдсэн юм. Оросын ГХЯ-ны дүгнэж буйгаар энэхүү тогтоолын төсөл нь тэнцвэргүй бөгөөд сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох  боломжийг гаргасан гэж үзэж байгаа юм.  Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Ирина Звягельская хэлэхдээ

«Сирийн асуудлаар тогтоол гаргах бүрд л асуудал үүсдэг. Энэ нь яагаад гардаг вэ гэхээр зэрэг,тогтоолын төсөл нь сөрөг хүчнийхнийг гаднаас хүчтэй дэмжих агуулгатай нүх сүвтэй байдаг учраас л тэр юм. Энэ нь тэдэнд бэхжих боломж олгодог. Хоёрдугаарт, Орос улсын дандаа няцаадаг нэг зүйл бол   гадны талын цэргийн оролцоо.  Ямар шалтаг дор үүнийгээ хэрэгжүүлэх гэж буй нь гол биш, харин ливийн үзэгдлийг л хэрхэвч давтаж болохгүй юм.

АНУ-ын талаас хөндлөнгөөс оролцохгүй гэсний  дараа ч  Ливийн дараа уг тогтоолыг хангалттай өргөнөөр тайлбарлаж болох юм гэх  болгоомжлол Орос улсад үлдэсэн юм.  Орос улс тогтоолын өөрийн хувилбарыг  оруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэж би бодож байна. Энэ нь уг асуудлаар эрх баригчид, сөрөг хүчнийхний хооронд  яриа хэлэлцээ хийх уриа юм. Энэ бол  Сирийн хэрэгт  гаднаас оролцохгүй, хориг юм уу заналхийлэл тогтоохын эсрэг байх юм» гэлээ.

Өрнөдийн орнуудын заавал Башар Асадыг огцруулах гэсэн эрмэлзэлийг     Москвад бүрэн дүүрэн ойлгохгүй байна. Энэ тухай Оросын ШУА- ийн Дорно-дахины хүрээлэнгийн  шинжээч Алексей Подцероба тэмдэглэхдээ «Яагаад Асад засгийн эрхээс явах ёстой юм бэ?Манай  Дорно-дахины  хүрээлэнгийн тоо баримтаар, Сирийн хүн амын 60 орчим хувь нь Асадыг дэмжиж байна. Бусад 40 % тухай гэх юм бол, түүний эсрэг тэмцэж байгаа буюу  арай бага хувь юм. 

Яагаад АОЛ, НҮБ-ын АЗ болон бусад гадаад хүчнүүд  ерөнхийлөгч хэн байх ёстой гэдгийг  тодорхойлох ёстой гэж? Ямар нь хууль ёсны, ямар нь хууль бус гэж?  Одоогийн байдлаар өрнөдийнхний болон нилээд хэдэн арабын орнуудын   санал болгоод байгаа Сирид цаашид улс орны байдлыг  тогтворгүй  байлгах зам юм. Зам нь тус улсад томоохон иргэний  дайн дэгдээх санаархал юм.  Харин одоо бол тэнд тусдаа террорист бүлгэмүүдийн нүх сүв гарч байна. Гэтэл хэрэв  Сирид дайн гарвал Ливид гарсан шиг 50 мянган хүний амиар зогсохгүй шүү» гэлээ.

НҮБ-ын АЗ ойрын өдрүүдэд Сирийн асуудлаар тогтоол батлах гэж байна. Аравдугаар сард Орос, Хятад  нь тус улсын  байдлыг зохицуулахад хөндлөнгөөс оролцох  схемийг хэрэгжүүлэх  боломжгүй  гэж үзэн хориг тавьсан юм. Гэтэл НҮБ дээр  Сирийн шинэ тогтоолын төлөө тулалдаан үргэлжлэх бололтой   байна.