Урьдчилсан тоо баримтуудаас  харахад «Лалын ахан дүүс» хөдөлгөөний үзэл санааг илэрхийлж буй «Шудрага ёс,эрх чөлөөний нам» Египетийн парламентын дээд танхимын бүх суудлын 60 хувийг эзлэнэ. Даваа гаригт  дууссан санал хураалтын албан ёсны үр дүнг маргааш зарлаж мэдээлнэ. Парламентын сонгуульд цөөн хүн оролцов. Өнгөрсөн хоёр хоногт бүх сонгогчын 10-аас 25 хүртэл хувь нь сонгуулийн хэсгүүдэд очжээ. Парламентын дээд танхим хууль тогтоох үүрэггүй учраас египетийн хүн ам сонгуульд идэвхтэй оролцоогүй байна. Парламентын дээд танхимын депутатууд  Египетийн шинэ Үндсэн хуулийг зохиох тусгай комиссыг байгуулах ёстой. Египетийн ерөнхийлөгчийн сонгууль 6-р сард болно.