ОХУ-ын  тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов өнөөдөр Петропавловск-Камчатский  хотноо Алс Дорнод,Өвөр Байгалийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар өргөтгөсөн зөвлөлгөөн хийлгэв. «Алс Дорнод,Өвөр Байгалийн эдийн засгийг 2013 он хүртэл хөгжүүлэх» холбооны зориулалтат хөтөлбөр ба төрөөс боловсруулж буй  Алс Дорнод, Өвөр Байгалийг хөгжүүлэх хөтөлбөрийг авч үзэж хэлэлцэв. Шуваловын хэлснээр бол Орос улс төрийн хөтөлбөрөө боловсруулахдаа гол төлөв тээвэр,эрчим хүчний дэд бүтцийн барилга байгууламжуудад анхаарлаа төвлөрүүлэх ёстой. «Эдгээр нь бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх гол дэд бүтэц юм» гэж тэрээр үзэж байна. 2008-2011 онд хязгаар маань хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд 14 тэрбум рубль авсан» гэж Камчатский хязгаарын засаг дарга Владимир Илюхин мэдээллээ. Ойрын хоёр жилд хязгаар өөрийг нь эх газартай холбож буй цорын ганц нисэх онгоцны буудал-Петропавловск–Камчатскийн нисэх онгоцны буудлыг сэлбэн шинэчлэхэд зохих хэмжээний хөрөнгө авна. Шувалов 2-р сарын 1-нд Камчаткаас Магадан мужид очно. Бүс нутгийн хөгжлийн асуудлаар Магадан, Владивосток хотуудад зөвлөлгөөн хийлгэнэ.