Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Өмнөд Курилын арлууд хэнийх эрх мэдэлд байх асуудлаар хэлсэн үгийг японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруу тайлбарласан гэж Азийн орнуудаар аялаж буй  Оросын сайдыг дагалдан яваа нэгэн төлөөлөгч  мэдэгдэв. Лавров японы «Эн-Эйч-Кэй» телевиз радиогийн корпорацад ярилцлага өгөхдөө бүх ардын санал хураалтаар л эдгээр аралд Япон улстай хамтран аж ахуй эрхлэх шийдвэрийг батлах ёстой гэсэн тухай ням гаригт мэдээллээ. «Энэ нь сайдын хэлснийг бүдүүлгээр гуйвуулсан хэрэг юм. Ийн тайлбарыг бид өдөөн хатгалга хэмээн үзэж байна гэж  төлөөлөгч хэлжээ.