2012 он олон улсын дипломат албаны хувьд хүнд жил болж мэдэх нь Ойрхи-Дорнодын болон Африкийн хойд хэсэгт  сөргөлдөөний гал голомтыг  хараахан намжааж чадаагүй байна. Гэтэл  2012 онд юуны өмнө  нилээд хэдэн орнуудад : Орос, АНУ, Франц, Иран, Египет улсуудад сонгууль явагдана. Гадаад болон дотоод бодлогуудын харилцан уялдааны талаар Төрийн думын олон улсын асуудлын байнгын хорооны нэгдүгээр орлогч Константин Косачёв “Оросын дуу хоолой” радиод  ярьсан юм. 

Сонгуулийн кампанит ажил нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд нэмэлт ачааллалд хүргэдэг гэж Константин Косачёв тэмдэглээд «Иран, Сири, Афганистан болоод Иракийн үйл явдлуудыг  тойрсон шуналыг шахалтанд оруулах нь юуны  учраас болж байна вэ гэвэл Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлыг удирдан зохион байгуулж байгаа  улс-төрийн технологичид   түүнд сонгуулийн санал авахын тулд ийм зүйлүүдийг зөвлөж байна, эсвэл эсрэгээр. 

Тэгээд миний бодлоор бол  энэ нь өмнөх жилийн бүхий л хүнд хүчирыг үүрүүлэх болно. Гадаад бодлогын үүднээс  бид томоохон орнуудад явагдах  энэхүү болон бусад сонгуулиудын кампанит ажлуудын  барьцааны хүмүүс болж магадгүй байна. Франц-түркийн харилцаа хурцадахад энэ бол Францын дотоодын хэрэг баймаар 4-р сард  явагдах  Францын ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил мөн тэдний ажил . Иран - 3-р сард өөрийн сонгуулийг явуулна.  Тэд ч гэсэн одоогийн байдлаасаа яаж гарахав, МАГАТЭ -тэй хамтрах уу, эс хамтрах уу  гэж бодож л байгаа шүү дээ» гэлээ. 

Эдгээр улс-төрийн, эдийн засгийн санхүүгийн болон янз   бүрийн орнуудын  сонирхолууд бүгд Ойрхи-Дорнодын бүс нутаг дээр нийлж байгаа юм гэж Косачёв тайлбарлаж байна.

«Эдгээр огтолцооны цэгүүдэд ихэнхи орнуудад сөргөлдөөний талуудын аль нэг талд тоглох хорхой нь хөдөлдөг. Тиймээс америкчууд илэн далангүй Израилийг   юу болж байгааг ч  эс тоон дэмжисээр байгаа юм.  Нилээд хэдэн орнууд энэхүү сөргөлдөөнд Палестиныг дэмжээд зогсохгүй,  Палестины дотор  илүү радикал үзэлтэй  нөгөөх ХАМАС хүртэл дэмжиж байна.   Энэ утгаараа байр суурийг туйлчлах нь  Ойрхи-Дорнодын   байдлыг зохицуулахад  чухал үүрэгтэй  юм.   Аль аль тал биднийг нийтлэг эрх ашигт нийцсэн, тууштай түнш гэж үздэг» гэж К.Косачев хэллээ.  

Үйл явдлыг байлдааны бус  энхийн замаар хөгжүүлэхэд Москва бололцоотой бүхнээ хийнэ . Энэ тохиолдолд Орос улс өвөрмөц тогтоон барих хүчин зүйлийг үзүүлэх болно гэж Косачёв тэмдэглээд «Гутранги үзэлтэн болж харагдмааргүй байна,  гэхдээ нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Оросын дипломатын зүгээс, оросын   улсын удирдлагын зүгээс энд олон улс-төрийн болон  дипломат маш том урлаг шаардагдана. 

Би зарчмын хувьд нэг зүйлийг тэмдэглэмээр байна.  2012 он бол Орос улсад ч  ерөнхийлөгчийн сонгууль    болох жил. Манай сонгууль манай гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд өчүүхэн ч саад болохгүй. Яагаад гэвэл, манай гадаад бодлого, аз болоход  ямар ч  сонгуулийн зорилготой холбоогүй юм.  Оросын гадаад бодлого нь   өөрийн залгамж чанар, уламжлал, цэвэр тунгалаг болон  алсын хараатай чанараа 3-р сарын 4-ний сонгуулийн дараа ч хадгалсаар  байх болно гэдэгт би итгэлтэй байна» гэлээ.