Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжих нь Орос улсад ашиггүй, яагаад гэвэл  Москва арабын бусад  орнуудтай харилцаагаа муутгаж болзошгүй юм. Энэ тухай өнөөдөр америкийн “Вашингтон пост” сонин мэдээлжээ. Ихэнхи ажиглагчдын дүгнэлтээр энэ нь тус улсын арабын орнуудтай харилцаанд сэв суулгаад  зогсохгүй, Сирийн байр сууринд заналхийлэхийн зэрэгцээ Тартусад байгаа  далайн цэргийн бааз  болон зэвсгийн худалдаанд заналхийлж болно гэж сонин бичжээ. Нөгөөтэйгүүр, “Вашингтон пост”  тэмдэглэхдээ, одоогийн  байдлаар орос улс байр сууриа өөрчлөх нь тун эргэлзээтэй байна. Башар Асад нь Орос улсын     дипломат  болон материаллаг дэмжлэгийг авч байгаа цагт засгийн эрхэнд үлдэхэд хялбар байгаа юм. Сонины үзэж байгаагаар, энэ шалтгаанаар, “Обамагийн засаг захиргаанд Оросын хоёр талын хамтын ажиллагааны гол хэсгээр сирийн хамтын ажиллагааны   лавлагааг хийх учир шалтгаан байгаа юм” .