Одоогоос хоёр жилийн тэртээ Осло Бээжингийн хооронд гарсан дипломат  санал зөрөлдөөн одоо гэнэт арктикын асуудлаархи  маргаан болж хувирав. Норвеги улс Хятадыг байнгын ажиглагчаар Арктикийн зөвлөлд элсүүлэхэд хориг тавих санаатай байна гэж орон нутгийн «Афтенпостен» сонин Норвегийн ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ.

Ослогоос Бээжинд хатуу шаардлага тавьсан байна. Норвеги улс  БНХАУ-ыг Артикийн зөвлөлийн ажилд бүрэн эрхтэй оролцуулахыг албан ёсны харилцааг Ослотой дээд хэмжээнд сэргээтэл нь  эсэргүүцэнэ. Хоёр талын харилцаа 2010 оны намар хурцадсан билээ. Тэр үед хятадын тэрс  үзэлтэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн юм. Харин хоёр улс түншийн харилцаатай байсан ч Бээжин Норвегийн Нобелийн хорооны  шийдвэрийг эрс эсэргүүцсэнийг «Русская Норвегия» порталын редактор Павел Прохоров дурдаад

«Мөн шагнал хүртээтэл Хятад Норвеги хоёр улс хоёр талын харилцааг маш идэвхтэй хөгжүүлж байсан. Тухайлбал чөлөөт худалдааны тухай гэрээнд гарын үсэг зурах гэж байлаа. Тус гэрээгээр хоёр орны бараа таваарт гаалийн урьд үзэгдээгүй бага хэмжээний бага хурамж ногдуулах байсан. Тэгэхдээ ЕХ-г бодоход Норвегид илүү их хөнгөлөт олгох байв. Тэгээд Нобелийн шагнал  гардуулаад Хятадын эсэргүүцэл төрүүлжээ. Нобелийн хороо бол биеэ даасан байгууллага биш. Норвегийн гадаад бодлогын хүрээнд ажиллаж байна гэж Бээжин үзэж байна» гэв.

Хойд Мөсөн далайг дамжсан усан зам Хятад улсад эдийн засгийн чухал ач холбогдолтой. Гэвч Бээжингийн ашиг сонирхол Хойд туйлд тээврийн асуудлаар хязгаарлагдахгүй байна. Дэлхий нефть хийн нөөцийн 25 гаруй хувь нь энд оршино гэж эрдэмтэд үнэлэв. Энэ бүс нутаг  хязаарлагдмал нөөцтэй Хятад улсад маш чухал ач холбогдолтой гэж Улс төр, цэргийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Александр Храмчихин хэлээд

«Хятад улс өнөөгийн өсөлтийн хурдацаа хэвээр хадгалвал ойрын үед дэлхийн бүх нөөц ч хүрэлцэхгүй болно. Олон улсын хэмжээнд Хятадыг тогтоон барихад хэцүү юм. Энэ том асуудлыг яаж шийдвэрлэхийг хэн ч мэдэхгүй байна. Артикийн тухайд гэвэл Хятад Арктик хавийн улс биш байгаа учир эндхийн нутаг дэвсгэр ч усан цээл ч түүний эрх мэдэлд байх ёсгүй» гэв.

Арктик БНХАУ-ын геополитикийн ашиг сонирхолын бүс болж мэднэ гэж Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Харин зөвхөн Хятад улс тэгж байна гэж уу? Арктик дэлхийн байгалийн нөөцийн шинэ чухал сан болж, олон улсын байдлыг түгшүүртэй болгох шинэ зангилаа асуудлыг үүсгэж байгааг  Осло Бээжингийн хоорондын санал зөрөлдөөн хурцдсан явдал нотлон харуулав.