Орос улсын 20 сая гаруй иргэд долоон баллаас дээш газар хөдлөж болзошгүй аюултай бүс нутагт амьдарч байна.  Энэ тухай даваа гаригт    РИА Новости агентлагт ОХУ-ын ОБЯ-ны иргэний хамгаалалтын удирдах газрын төлөөлөгч ярьжээ. Түүний ярьснаар, ОХУ ын нутаг дэсвгэрийн  20 гаруй  %  газар хөдлөх аюултай бүсэд оршдог юм байна.  2012 онд  7,5 баллаас илүү хэлбэлзэлтэй эрсдэл ихтэй газар хөдлөлтүүд тус улсын Сахалин, Курилын арлууд болон Алс-Дорнодын  Камчаткад   болж магадгүй байгаа юм.