Өмнөд Cолонгосд ираны нефть импортыг хязгаарлах  зорилготой Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдэх шийдвэр гаргахын тулд  цаг хугацаа шаардлагатай байна. Өмнөд солонгосын сангийн сайд Бак Че Ван хийсэн мэдэгдэлдээ, хоригийн талаар   өмнөд солонгосын тал АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцэж байгаа гэв. Гэтэл яриа  хэлэлцээ нь нилээд хугацаа шаардаж магадгүй гэж “Франс Пресс “агентлаг сайдын үгнээс иш татжээ. Өмнөд Cолонгос тус улсын эдийн засагт аль болох бага хохирол үзүүллэхийг чармайх болно гэж Бак Чэ Ван тэмдэглэв.

2011 оны 12-р сард Өмнөд Cолонгос “хар нэрсийн жагсаалтанд ” Ираны 100 гаруй компани болон хувийн бизнес эрхлэгчдийг      оруулсан юм.  Түүнчлэн, тус улс Тегерантай  хийж байгаа санхүүгийн ажиллагаанд хатуу хяналт тавих болсон юм.  Тэгсэн хэдий ч, одоогийн байдлаар  Өмнөд Cолонгос нь Иранаас өөрийн нийт шаардагдах нефтийн 10 %-г    импортлож байгаа нь сайдын үзэж байгаагаар “хангалттай их “ ажээ.  Өмнөд Cолонгос АНУ-ын ойрын түнш  бөгөөд 28,5  мянган америкийн цэргийн албан хаагчид тус улсын нутаг дээр байрладаг юм.