НҮБ-ын АЗ Сирид хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлж, тус улсад ардчилсан өөрчлөлт гаргахад туслах тогтоол гаргах ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. Сирийн асуудлыг авч үзэж хэлэлцэх АЗ-ийн хуралдаанд оролцоно гэж тэрээр мэдээллээ. Тус хуралдаан өнөөдөр Нью Йоркод болно. Хуралдаанаар Марокко улсаас санал болгосон араб-европын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Тогтоолын төсөл Арабын орнуудын холбооны эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг батлаж байна. Сирийн ерөнхийлөгч Башар Асадаас засгийн эрхийг дэд ерөнхийлөгчэд шилжүүлэх болон Дамаскын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зүйлүүд төлөвлөгөөнд байгаа. Үүний хамт АНУ дээрх тогтоолын төслийг Орос Хятад хоёр улсаар дэмжүүлэхийн тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Төрийн нарийн бичгийн дарга бусад улсын сайд нартай идэвхтэй хэлэлцээ хийж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд өчигдөр хэллээ. Түүний хэлснээр бол Хиллари Клинтон ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай холбоо барьж амжаагүй байна.Одоо  Ази Номхон далайн бүс нутгийн орнуудаар аялаж буй Лавровтай ярилцахыг ахин оролдоно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн асуудлаархи тогтоолын төслийг БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечитэй  урьд утсаар хэлэлцжээ. Орос Хятад  улсуул  НҮБ-д Сирийн эсрэг хатуу тогтоол батлахад 2011 оны намар хориг тавьсан билээ.