БНХАУ болон БНАСАУ-ын гадаад худалдааны нийт хэмжээ 2010 онтой харьцуулбал,  2011 онд 62 % өсч,  5,63 тэрбум долларт хүрчээ.  Энэ тухай өнөөдөр  Солонгосын  олон улсын худалдааны холбооноос мэдээлжээ. Ингэхдээ хойд солонгосын экспорт Хятад руу хоёр дахин өссөн бөгөөд 2,46 тэрбум доллар байв.  БНАСАУ- ын Хятадаас нийлүүлэх импорт  38,9 % нэмэгдсэн бөгөөд  3,17  тэрбум долларт хүрчээ.  БНАСАУ нь Хятад руу хойд солонгосын түүхий эд, тухайлбал, нүүрс болон төмрийн хүдэр  нийлүүлсэнээр тус улсын экспорт өсчээ. Пхеньян Хятадаас нефтийн нийлүүлэлтээ  нэмэгдүүлснээр    тус улсын   импорт өссөн гэж холбооны мэдээнд өгүүлжээ.