Солонгосын ардын армийн ерөнхий Дээд командлагч Ким Чен Ын   агаарын 1017 хэсгийн ажилтай танилцлаа гэж  ЦТАК агентлаг өнөөдөр мэдээлжээ. Ким Чен Ын мэргэжлийн өндөр түвшин болон өндөр сонор сэрэмж гаргасан  нисэгчдийг сайшаан магтаж, бие бүрэлдэхүүний ахуй байдалтай танилцав. Тэднийг урамшуулах үүднээс гэрэл зургаа хамт татуулав.  Тус улсын ХМХ-үүдээр АНУ болон Өмнөд солонгосыг  “Солонгосын хойгт болон Зүүн-хойд Азийн байдлыг дээд зэргээр хурцатгаж байна “  гэж эрс  шүүмжилж буй үед  БНАСАУ-ын удирдагч цэргийн нисэх хүчний  сургуулилтыг удирдсан юм.  Тэргүүлэх “Нодон синмун”сонины уламжилснаар Вашингтон болон  Сөүл нь хоёр-дөрөвдүгээр  саруудад  Өмнөдийн нутаг дээр томоохон цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаа аж.  Пхеньяны үзэж байгаагаар ирэх сургуулилтууд нь БНАСАУ- аар доог тохуу хийж байгаа юм.  АНУ болон Өмнөд солонгосын иймэрхүү үйлдлүүд нь  томоохон дайнд хүргэж  Хойд болон Өмнөдийн хооронд мөргөлдөөн гарах  эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.  Ингэхдээ “Нодон синмун” сонинд ийм дайн нь ямарч үед дүрэлзэж  болно гэж бичжээ.