Сирийн асуудлаар өрнөдийн нилээд хэдэн орнууд болон арабын орнуудын   НҮБ-ын АЗ-д бэлтгэж оруулсан тогтоолын төслийг одоогийн байдлаар хүлээж авах боломжгүй  гэж Орос улс үзэж байна.  Энэ тухай “Интерфакс” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв.  Түүний ярьснаар, Сирийн асуудлаар өрнөдийнхний гаргаад байгаа  шинэ төсөл нь 2011 оны 10-р сард Орос, Хятадын сөрөг санал өгсөн тогтоолоос ялгаагүй байна гэв. Уг тогтоолын шинэ төсөл нь  сирийн хямралыг  зохицуулахад суурь  болж чадахгүй гэж Москва үзжээ. Юуны өмнө сирийн хэрэгт гаднаас оролцох боломжийг нээлттэй үлдээж байна гэж Гатилов цохон тэмдэглэв. Орос улс Өрнөдийн орнууд болон ер нь хэнтэй ч  тэр   сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хүлээн зөвшөөрүүлэхэд наймаалцах төлөвгүй байна гэж дипломат анхааруулав. Орос улс өөрийн хандлагуудыг тусгасан тохиолдолд л  НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг дэмжих боломжтой юм. Энэ нь аль ч талын  хүчирхийлийг  эс тэвчин, эрх баригчид болон сөрөг хүчнийхнийг үр дүнтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд оршино. Сирийн асуудлыг зохицуулах  НҮБ-ын АЗ-ийн хуралдаан мягмар гаригт Нью-Йоркд болно. Баасан гаригийн хуралдаан дээр араб-европын орнуудын бэлтгэсэн,  Мароккийн өргөн барьсан  Сирийн асуудлыг зохицуулах төслийг хэлэлцэх юм.  Мароккийн санал болгосон тогтоол нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг тус улсын дэд ерөнхийлөгчид засгийн эрхийг шилжүүлж, Дамаскийн эсрэг   эдийн засгийн хориг арга хэмжээ авах тогтоолуудыг нотлон харуулж байгаа юм.