Киргизийн нийслэл Бишкек хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байшингийн дэргэд америкийн нисэх онгоцны баазыг тус улсын нутаг дэвсгэрээс гаргахыг шаардсан жагсаал цуглаан болсон байна. Тэд гартаа “Янкууд зайлцгаа” гэсэн уриа барьсан байлаа. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол нисэх бааз руу явсан замыг хаана гэж жагсагчид анхааруулсан байна. Америкийн онгоцуудын утаа нь хөдөө аж ахуйд нөхөгдөшгүй хор хохирол учруулж байна гэж жагсагчид ярьсан байна.