НҮБ-ын АЗ хуралдахаас өмнө Арабын орнуудын Лигийн ажиглагчдын илтгэлийг нарийн судлахыг Москвад хүсэж байна. ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов ингэж мэдэгдлээ. Зөв шийдвэр гаргахын тулд тус ажиглагчдын хийсэн дүгнэлт, зааврыг АЗ-ийн гишүүд маш сайн судлах хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Төр засаг болон сөрөг хүчний хооронд хэлэцээр хийх замаар Сири улсад зохицуулалт хийх хэрэгтэй гэж ОУ үзэж байгаа юм. Башар Асадтай яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж Барууны зарим орнууд мэдэгдсэн нь хариуцлагагүй зүйл гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр мэдэгдлээ. Ийм яриа хэлэлцээ нь маш чухал ойрын үед сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах үеэрээ тэднийг ятгахыг оролдоно гэж Лавров ярьсан байна.